Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-02-01
Дугаар 0001
Хэргийн индекс 052/2013/0001/З
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Ганбатын Баясгалан
Нэхэмжлэгч Хэнтий аймаг Бор-Өндөр сум Бор-Өндөр трейд ХХК
Хариуцагч Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Тохижуулагч / Хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Д.Насанбат , Э.Энхмандах
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

              1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хишигмаа нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан,  иргэн Д.Насанбатын газар өмчлөх эрхийн Г-1804000006 дугаар улсын бүртгэл, №000131397 тоот гэрчилгээ, иргэн Э.Энхмандахын  газар өмчлөх эрхийн Г-1804000490 дүгээр улсын бүртгэл, №000131398 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулж,  “Бор-Өндөр трейд” ХХК-ны газар эзэмших  эрх нь зөрчигдсөнийг сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэ маргааны талаар Захиргааны хэргийн шүүх дахин авч хэлэлцэхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

                         

                           

 

                                           ШҮҮГЧ                          Г.БАЯСГАЛАН.

 



          

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.