Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2013-01-07
Дугаар 01
Хэргийн индекс 111/2012/0018/З/
Шүүх Архангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэрэндоржийн Батмөнх
Нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнэ
Хариуцагч Аймгийн сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д  заасныг удирдлага болгон                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тус аймгийн сонгуулийн хороонд хариуцагдах Сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02 тоот тогтоолын хавсралтын 1, 5, 17 дугаарт бүртгэгдсэн нэр дэвшигч Ё.Баатарбилэг, Д.Мөнхбат, Б.Бямбахишиг нарыг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хүчингүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг нэрсийн жагсаалтаас хасахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.3-т зааснаар уг маргаанаар нэхэмжлэгч Ардчилсан нам нь дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд энэ нь бусад этгээд уг асуудлаар бие даасан нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурьдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.