Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-19
Дугаар 5
Хэргийн индекс 033/2011/0004/3
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч Б.Сейтбек
Хариуцагч Улаанхус сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. “Гэр бүлийн тухай“ хуулийн  54 дүгээр  зүйлийн 54.1,  61 дүгээр зүйлийн 61.1, 61.2  дахь хэсгийг  баримтлан  нэхэмжлэгч  Б.Сейтбекийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Улаанхус  сумын Засаг даргын  2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 53 дугаар “Хүүхэд үрчлүүлэх, овог, нэр өөрчлөх тухай“ захирамжийн  М.Бурханд Сейтбекийн Аминаг үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. “Гэр бүлийн тухай“ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар   Аминаг төрүүлсэн эцэг, эх  Б.Сейтбек,  Б.Арнагүл нарт   буцаасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн   250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор  Улсын дээд шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.