Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-11-13
Дугаар 0045
Хэргийн индекс 301/2012/0045/З/
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Ц.Бямбасүрэн
Хариуцагч Аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5, 28 дугаар зүйлийн 28,7, 30 дугаар зүйлийн 30,1, 59 дүгээр зүйлийн 59.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шаардлагыг  хангаж, Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай" 25 дугаар тогтоолын холбогдох хэсгийг  хүчингүй болгож, бие даан нэрээ дэвшүүлэгч Цийрэгзэнгийн Бямбасүрэнг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн жагсаалтанд оруулахыг аймгийн Сонгуулийн хороонд  даалгасугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2, Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороо нь  шүүхийн энэ шийдвэрийг түргэн, шуурхай биелүүлэхийг мэдэгдсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                    

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.