Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-09-30
Дугаар 0040
Хэргийн индекс 301/2012/0040/З/
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Балжирхүүгийн Энхтайван
Нэхэмжлэгч Д.Ганхуяг
Хариуцагч
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Бүрэнтогтох сумын Сонгуулийн хороо
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сонгуулийн хороонд холбогдох 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн "Нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах тухай" 08 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах  шаардлага бүхий Д.Ганхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч   хүлээн зөвшөөрснийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг нэхэмжлэгч, хариуцагч нарт мэдэгдсүгэй.

            4. Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д зааснаар хэргийн оролцогчид, тухайн асуудлаар  дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү захирамжинд гомдол гаргах  эрхгүй.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.