Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-10-31
Дугаар 19
Хэргийн индекс 261/2012/0016/З
Шүүх Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Лидагийн Одбаатар
Нэхэмжлэгч “Норбу Агко” ХХК
Хариуцагч Сант сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн хяналт шалгалт
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.     Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 , 5.3 , 5.6 , 5.7 , 5.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Норбу Агко” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2011 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 027 дугаартай шийтгэврийг хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгосугай.
2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104806 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын тамгийн газраас 104806 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Норбу Агко” ХХК-д олгосугай.
3.     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй бөгөөд эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.     Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.