Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-10-24
Дугаар 18
Хэргийн индекс 261/2012/0019/З
Шүүх Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Жалбаагийн Бурмаа
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь МАХН,МҮАН-ын “Шударга ёс “ эвсэл
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.  Аймаг, сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч тул Мандал сум дахь МАХН,МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэхэмжлэлийн шаардлага болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай тогтоолын 2 дугаар заалтын  Мандал сум дахь МАХН,МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан хэсгийг хүчингүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 дэхь хэсэгт заасныг баримтлан  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь МАХН,МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэр дэвшигчдийг бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хороонд даалгасугай.

              3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 ,Иргэний Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэхь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь МАХН,МҮАН-ын “Шударга ёс” эвслээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Сүхбаатар сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сонгуулийн хорооноос 70.200 / Далан мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

            4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.