Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-14
Дугаар 3
Хэргийн индекс 033/2011/0001/З
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Силамын Сайран
Нэхэмжлэгч Б.Хуаныш
Хариуцагч Дэлүүн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 61 дүгээр зүйлийн 61.2, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хуанышын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дэлүүн сумын Засаг даргын 2000 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Хүүхэд үрчлүүлэх тухай” 38 дугаар захирамжийн Хуаныш овогтой Айсымбатыг, М.Авиданд үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, охин Х.Айсымбатыг  төрүүлсэн эцэг Б.Хуаныш, эх  А.Райна нарт нь буцаасугай.

2.Монгол улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.