Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-02-08
Дугаар 04
Хэргийн индекс 036/2012/0004/З
Шүүх Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Энхжаргалын Золбадрах
Нэхэмжлэгч Г.Ундармаа
Хариуцагч Д.Чинзориг
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Р.Мөнхжаргал
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

    1 Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ундармаагийн нэхэмжлэлтэй Есөнбулаг сумын Засаг дарга Д.Чинзоригт холбогдох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын  2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/153 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.




ДАРГАЛАГЧ             Э.ЗОЛБАДРАХ
   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.07.04 193 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ Г.Ундармаа Д.Чинзориг
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.10.22 158 Улсын дээд шүүх Цэгмидийн Сумъяа Г.Ундармаа Д.Чинзориг