Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-10-31
Дугаар 0006
Хэргийн индекс 040/2012/0006/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч Иргэний зориг ногоон нам
Хариуцагч Дорнод аймгийн сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.8, 28.9.3 дахь хэсэгт заасныг баримтлан, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд ИЗНН-ын Дорнод аймгийн хорооноос нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр болох аймгийн сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт дахь ИЗНН-ын нэр дэвшигчдэд холбогдох хэсэг, мөн ИЗНН-ын Дорнод аймгийн хорооны нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан шийдвэр болох аймгийн сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот албан бичиг зэргийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйл, 28 дугаар зүйлийн 28.8, 28.9.3 дахь хэсэгт заасныг баримтлан, ИЗНН-ын Дорнод аймгийн намын хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэн авахыг аймгийн сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ИЗНН-ын Дорнод аймгийн хорооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.