Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-28
Дугаар 0042
Хэргийн индекс 031/2010/0557/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сосорын Мөнхжаргал
Нэхэмжлэгч Д.Бямбаа, Т.Мэндсайхан
Хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Билгүүн, А.Батхуяг, Байгаль, орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Соёмбо, Д.Цэндсүрэн
Хариуцагчийн төрөл Монгол Улсын яам
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн албан хаагчийн хөдөлмөр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10, 26 дугаар зүйлийн 26.1, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Б-45 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Бямбааг урьд эрхэлж байсан тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3102254 /Гурван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун тавин дөрвөн/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар суутган тооцож, дэвтэрт нь бичилт хийж, үлдэх олговрыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Бямбаад олгосон байна.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.