Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-09-11
Дугаар 9
Хэргийн индекс 038/2012/0004/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Ж.Дарьхүү
Хариуцагч Дархан-уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо болон Улсын бүртгэлийн хэлтэс
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд Түдэвийн Оюунбат
Маргааны төрөл Орон сууц хувьчлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
    1.Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай /1997 оны / хуулийн 22 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Дарьхүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1998 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолын 65 дугаарт бичигдсан Ж.Дарьхүүд хамаарах хэсэг, уг тогтоолыг үндэслэн олгосон Дархан-уул аймгийн Дархан сум, 13 дугар баг, 22 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн 0065274 ДА дугаар бүхий гэрчилгээ, мөн дээрх тогтоол, гэрчилгээг үндэслэн бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн 2003005150 дугаар  бүртгэлийг тус тус хүчингүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ж.Дарьхүүгээс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Дархан-уул аймгийн Орон сууц хувьчлах товчоо болон Улсын бүртгэлийн хэлтсээс улсын тэмдэгтийн хураамжинд  тус бүр 35100  төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73,2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
   


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.ЭНХТУЯА


Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.