Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-09-11
Дугаар 8
Хэргийн индекс 038/2011/0005/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Зундуйн Энхтуяа
Нэхэмжлэгч Ц.Сайнжаргал
Хариуцагч Татварын хэлтсийн дарга Т.Дансран,
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Сайнжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 50 тоот “ Сахилгын арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ц.Сайнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн дарга Т.Дансрангаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.
   


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               З.ЭНХТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.