Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-05-16
Дугаар 5
Хэргийн индекс 038/2012/0002/З
Шүүх Дархан – Уул аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Далантайн Нарантуяа
Нэхэмжлэгч Ц.Нямдаваа
Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Бат-Эрдэнэ
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
   
     1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Ц.Нямдаваагийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Бат-Эрдэнэд холбогдох  миний өмчлөлд байгаа гурван машины гаражийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгэхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга Ц.Бат-Эрдэнэд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
   
     2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид талсан 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

    3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар зохигч энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

            

             ШҮҮГЧ                                               Д.НАРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.