Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-12
Дугаар 2
Хэргийн индекс 033/2010/0064/3
Шүүх Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Сейтмуратын Еркеш
Нэхэмжлэгч Б.Татила
Хариуцагч Өлгий сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. “Гэр бүлийн тухай “ хуулийн  54 дүгээр  зүйлийн 54.1,  61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийг баримтлан  нэхэмжлэгч  Б.Татилагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Өлгий сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 08-ны  өдрийн 47  дугаар “Хүүхэд үрчлүүлэх тухай”  захирамжийн Шайдолда овогтой Нурланыг нагац эцэг  Б.Жанат, нагац эх Х.Шөлен нарт  үрчлүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. “Гэр бүлийн тухай“ хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар   Нурланыг төрүүлсэн эцэг, эх  З.Шайдолда,  Б.Татила нарт   буцаасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн   250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Улсын Дээд шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.