Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-08-06
Дугаар 09
Хэргийн индекс 046/2012/0026/з
Шүүх Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч А.Энхтуяа
Хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1  дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Түмэнцогт сумын 3 дугаар багийн иргэн А.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Адъяа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Энэ маргааны талаар захиргааны хэргийн шүүх дахин авч хэлэлцэхгүй, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж, шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Х.ЭРДЭНЭТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.