Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-10-08
Дугаар 0005
Хэргийн индекс 040/2012/0005/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч Дорнод аймгийн “ДЭХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/76 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ДЭХ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянтүмэн сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан, “ДЭХ” ХХК-д олгосугай.

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч “ДЭХ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн, Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг Хутаг уулын урдах 2500 га газрыг хүлээлгэн өгөхийг хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад даалгасугай.

            4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.