Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-10-11
Дугаар 14
Хэргийн индекс 044/2012/0014/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Баясахын Сугар
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл
Хариуцагч Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороо
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2, 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, 23 дугаар зүйлийн 23.1, 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах Өвөрхангай аймгийн Сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Нам, эвслийг бүртгэхээс татгалзах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийг зохих журмын дагуу бүртгэхийг Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулах Өвөрхангай аймгийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.