Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-02-22
Дугаар 0006
Хэргийн индекс 051/2011/0004/З/
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Тогтохдоржийн Долгорсүрэн
Нэхэмжлэгч Г.Баттулга
Хариуцагч Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал С.Эрдэнэдалай
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд Ц.Түвшинбаяр
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

                                                 ТОГТООХ НЬ;

1. Монгол улсын Газрын тухай  хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг баримтлан  Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал С.Эрдэнэдалайгийн зохих шийдвэргүйгээр “Жиндалай“ ХХК-д газар эзэмших гэрчилгээ олгосон нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй.

2. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар  “Жиндалай “ХХК-ний 0176509 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

3. Тариалан сумын “Жиндалай “ХХК-ний 300 га газрыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлж гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохыг газрын даамалд даалгасугай.

 4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

  5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д   зааснаар   шүүхийн шийдвэр  танилцуулан сонсгосноор   хүчин   төгөлдөр   болох   бөгөөд  нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн  өмгөөлөгч төлөөлөгч нар шийдвэрийг гардаж  авснаас  хойш  14 хоногийн хугацаанд  Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж  заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.