Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-10-09
Дугаар 13
Хэргийн индекс 044/2012/0013/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч Ардчилсан намыг бүртгэхээс татгалзсныг хүчингүй болгуулах тухай
Хариуцагч Хужирт сумын Сонгуулийн хороо Хужирт сумын Ардчилсан намыг сонгуулийн хороонд бүртгэхээр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Сонгууль
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79, 43 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хужирт сумын Ардчилсан намын дарга Ш.Баярхүүгийн нэхэмжлэлтэй, мөн сумын Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах  Сонгуулийн хорооны дарга Д.Энхтүвшинд  холбогдох “Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах Хужирт сумын Сонгуулийн хорооны 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор тус сумын Ардчилсан намыг бүртгэхээс татгалзсан тухай” нэхэмжлэлийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Энэ нэхэмжлэлийн талаар Захиргааны хэргийн шүүх дахин хэлэлцэхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.