Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-09-20
Дугаар 10
Хэргийн индекс 044/2012/0010/З
Шүүх Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Цэдэн-Ишийн Нэргүй
Нэхэмжлэгч “ХААН” банкны
Хариуцагч Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд Голомт банкны салбарын захирал Б.Болор-Эрдэнэ
Маргааны төрөл Тендер
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.1, 70.2.1-т зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 47 дугаар зүйлийн 47.6, 47.7-т зааснуудыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Өвөрхангай аймгийн Засаг даргын 2012.05.29-ний өдрийн а/227 дугаартай “Гэрээ байгуулах тухай” захирамж, 2012.05.29-ний өдрийн “Төрийн сангийн бэлэн мөнгөний төлбөр тооцоог гүйцэтгэх арилжааны банк сонгон шалгаруулах тендерийн комиссын дүгнэлт”-ийг тус тус хүчингүйд тооцсугай.

 2.Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012.07.16-ны өдрийн 28 дугаартай “Аймгийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлэх тухай” захирамжийг хүчингүйд тооцсугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч , тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхт

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.