Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2011-02-17
Дугаар 0005
Хэргийн индекс 051/2011/0002/З/
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч Х.Ганболд
Хариуцагч аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ч.Уртнасан
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ЗАХИРАМЖЛАХ НЬ;

1. Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасныг баримтлан Х.Ганболд, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Ч.Уртнасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Б.Батдорж нарын эвлэрснийг баталж, Х.Ганболдын *Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох*-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн /1993 оны/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 41, 42, 43 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4.Шүүгчийн энэхүү захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.