Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-02-09
Дугаар 0004
Хэргийн индекс 051/2011/0001/З/
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Доржийн Сарангэрэл
Нэхэмжлэгч Ц.Бямбажав
Хариуцагч Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Мөнхтөр
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ;

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ИТХ-ын хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн өдрийн *Засаг даргыг огцруулах тухай* 4/02 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

2.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн *д*, 20 дугаар зүйийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 25 дугаар зүйлийн 25.1-т заасныг тус тус баримтлан  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ИТХ-ын хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн *Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, явц үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгөх тухай* 4/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Бямбажавын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн *Захиргааны актын билэлтийг түдгэлзүүлэх тухай* 98 тоот  шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Тэмдэгтийн хураамжийн хуулийн /1993 оны/ 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Жаргалант сумын ИТХ-ын төсвөөс 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямбажавт олгосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1-д  зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.