Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-01-20
Дугаар 0002
Хэргийн индекс 051/2011/0001/З
Шүүх Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Тогтохдоржийн Долгорсүрэн
Нэхэмжлэгч М.Дагвын
Хариуцагч Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Бямбажавт холбогдох
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд М.Санжмятав
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ;

1. Монгол улсын Газрын тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан  Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 74  дүгээр захирамжийн 2 дахь заалт болон захирамжийн 4 дүгээр хавсралт хүснэгтийн 36-д М.Дагва, 37-д М.Санжмятав гэсэн хэсгийг хүчингүй  болгосугай.

2. Нэхэмжлэгч М.Дагвад 1996 онд олгосон газар эзэмших гэрээ, гэрчилгээг  шинэчлэн баталгаажуулж олгохыг Жаргалант сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн / 1993 оны/ 6 дугаар зүйлийн 2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

  4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д   зааснаар   шийдвэр   танилцуулан   сонсгосноор   хүчин   төгөлдөр   болох   бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн  өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж  авснаас  хойш  14 хоногийн хугацаанд  Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж  заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.