Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-03-02
Дугаар 08
Хэргийн индекс 049/2012/0009/З
Шүүх Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Уртнасангийн Бадамсүрэн
Нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ
Хариуцагч Баруугтуруун сумын иргэний бүртгэлийн ажилтан П.Энхцаг, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагт
Хариуцагчийн төрөл яамны харьяа болон харьяа бус захиргааны акт гаргадаг бие даасан агентлаг,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д  зааснаар  нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ нь “Олонбаяр овогтой Бат-Эрдэнэ миний биеийг 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрснөөр төрөлтийн бүртгэлд, мөн уг өдөр төрснөөр иргэний бүртгэл мэдээллийн санд бүртгэхийг сумын иргэний бүртгэлийн ажилтан П.Энхцаг, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагт тус тус даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэн О.Бат-Эрдэний нэхэмжлэлээр Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан Ц.Энхцаг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ц.Амгаланнамжил нарт холбогдуулан үүсгэсэн 0492012/0009/з/ индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бат-Эрдэнэ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
    3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.