Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Огноо 2012-07-03
Дугаар 0003
Хэргийн индекс 052/2012/0003/З
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Ганбатын Баясгалан
Нэхэмжлэгч ХЭНТИЙ АЙМАГ БАЯН-ХУТАГ СУМ БАТТУЛГА ОВОГТОЙ БАЯРТУЯА
Хариуцагч ХЭНТИЙ АЙМАГ БАЯН-ХУТАГ СУМ Г.ЭНХБАТ
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Баяртуяагийн, Баян-хутаг сумын засаг даргын 2012 оны 4 сарын 2-ны өдрийн №Б/17 тоот  ”Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах, 2012 оны 4 сарын 2-ны өдрөөс 2012 оны 6 сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны /гарт олгох/ цалин 1.250.300 / нэг сая хоёр зуун тавин мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хэнтий аймгийн Баян-Хутаг сумын засаг дарга Г.Энхбат бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, тус сумын засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.