Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-06-14
Дугаар 0002
Хэргийн индекс 052/2012/0002/З
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Бямбаагийн Мөнх-Эрдэнэ
Нэхэмжлэгч ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭН С.ШИЖИРБААТАР
Хариуцагч ХЭНТИЙ АЙМГИЙН ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ж.СУГАРРАГЧАА
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд ИРГЭН Д.ӨЛЗИЙСАЙХАН
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

ТОГТООХ НЬ:

           1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 189 дүгээр захирамжийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч, С.Шижирбаатарыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын байгаль хамгаалагчийн албан тушаалд ажилд нь эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгасугай.

           2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Шижирбаатарын ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 1,910,754 / нэг сая есөн зуун арван мянга долоон зуун тавин дөрөв / төгрөгнөөс мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган тооцож, дэвтэрт нь бичилт хийж үлдэх олговрыг Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас гаргуулж, нэхэмжлэгч С.Шижирбаатарт олгосугай.

 

3.   Нэхэмжлэлийн шаардлагаас 97,771 /ерэн долоон мянга долоон зуун далан нэг / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           Шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.