Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-06-13
Дугаар 0001
Хэргийн индекс 052/2012/0001/З
Шүүх Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Ганбатын Баясгалан
Нэхэмжлэгч ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-АДРАГА СУМЫН 1-Р БАГИЙН ИРГЭН Ж.БОЛОМЖ
Хариуцагч ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-АДРАГА СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧИД
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн нийтийн Хурал
Гуравдагч этгээд С.ОЮУНТУЯА
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

          

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 17 дугаар зүйлийн 17,1, 17.3, 17.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2012 оны 1 сарын 20-ны өдрийн №2 тоот, 2012 оны 2 сарын 9-ний өдрийн №3 тоот, 2012 оны 3 сарын 20-ны өдрийн №4 тоот шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Боломжийг хуульд заасан журмын дагуу Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Боломжийн нэхэмжлэлээс, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалын нэг жилийн цалинтай тэнцэх мөнгөн төлбөр 4.560.000 /дөрвөн сая таван зуун жаран мянган / төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Шийдвэр танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.