Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-06-22
Дугаар 06
Хэргийн индекс 046/2012/0015/з
Шүүх Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Хаянхярваагийн Эрдэнэтуяа
Нэхэмжлэгч Г.Дарьсүрэн
Хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хариуцагчийн төрөл бусад байгууллага, албан тушаалтан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нийгмийн даатгал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Дарьсүрэнд олговол зохих тэтгэмжийн зөрүүд 999193 төгрөг олгох шийдвэр гаргахыг Сүхбаатар аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Г.Адъяад даалгаж, нэхэмжлэгчийн ажилласан жил дутуу тооцсон гэх шаардлагыг /480807 төгрөг гаргуулах/ хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсээс 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Дарьсүрэнд олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар шийдвэрийг үл биелүүлвэл албадан гүйцэтгэвэл зохино.

 

4.Энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Х.ЭРДЭНЭТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.