Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2011-12-27
Дугаар 0003
Хэргийн индекс 031/2011/0445/З
Шүүх Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Бат-Өлзийгийн Хажидмаа
Нэхэмжлэгч “Хоринхоёр дугаар бааз” ХК
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Газрын албаны дарга болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн төрөл аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга;
Гуравдагч этгээд “Лидер скай” ХХК
Маргааны төрөл Газар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Хоринхоёрдугаар бааз” ХК-ийн эзэмшил газрыг 62819.7 м.кв хэмжээгээр баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Нийслэлийн газрын албаны даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах”, “Лидер скай” ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, “Траст трейд” ХХК-ийн зүүн хойд талд байрлах 288 м.кв  газрыг “Хоринхоёрдугаар бааз” ХК-д эзэмшүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 355 дугаар захирамжийн “Лидер скай” ХХК-д холбогдох хэсэг, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар тогтоолын хавсралтын 25 дахь заалтын 22-р авто баазын урд талд байрлах 0.56 га газар эзэмшүүлэх гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.