Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Огноо 2012-05-30
Дугаар 0003
Хэргийн индекс 040/2012/0003/з
Шүүх Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх
Шүүгч Намсрайн Балжмаа
Нэхэмжлэгч Ц. Гантуяа
Хариуцагч М.Өлзийтөмөр
Хариуцагчийн төрөл Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн /Ерөнхий сайд, сайд /
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Төрийн алба
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, 17.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, Дорнод аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст 2007 онд  баталгаажуулалтын шинжээчийн сул орон тоо гарсан болохыг тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Гантуяаг  2006  оноос Дорнод аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст баталгаажуулалтын шинжээчээр ажиллуулахдаа энэ тухай тушаал, шийдвэр гаргаагүй хариуцагч М.Өлзийтөмөрийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг баримтлан, Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 60 тоот, 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 102 тоот шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч, Дорнод аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн дарга М.Өлзийтөмөрт даалгасугай.

4. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагыг хангаагүй гуравдагч этгээд П.Болормааг баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд ажиллуулж байгаа  нь хууль бус болохыг тогтоосугай.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Гантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Өлзийтөмөрөөс 70200 төгрөг гаргуулан Ц.Гантуяад олгосугай.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч Ц.Гантуяаг Дорнод аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст баталгаажуулалтын шинжээчийн албан тушаалд томилсон шийдвэр гаргаж, ажлын байрыг хүлээлцүүлэхийг хариуцагч М.Өлзийтөмөрт даалгасугай.

7. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

8. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.08.01 226 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Түндэвийн Энхмаа Ц. Гантуяа М.Өлзийтөмөр
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.11.12 179 Улсын дээд шүүх Лхүндэвийн Атарцэцэг Ц. Гантуяа М.Өлзийтөмөр