Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-02-02
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

14.30 цагаас                                                              2012 оны 02-р сарын 02-ны өдөр

1. Т.Рэгзэнгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

2. А.Минж, Н.Батсайхан, П.Цэцэгээ нарын нэхэмжлэлтэй, Монгол банкны ерөнхийлөгч болон Тэргүүн дэд ерөнхийлөгч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 461 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч А.Минжийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч А.Минжийн гомдлыг хангахгүй орхисон.

3. М.Должингийн нэхэмжлэлтэй, МУИС-ийн захиралд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 63 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

Нэхэмжлэгч давж заалдах гомдлоосоо татгалзсан тул ЗХХШТХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаагүйд тооцсон.

16.00 цагаас

4. Б.Отгоны нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, улсын бүртгэгч П.Долгоржав нарт холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

5. “Гамба” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дүгээр  захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. Д.Дожинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар  тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.



Оруулсан 2012-02-07 11:58:01
Үзсэн 516

Хэвлэх | Буцах