Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-02-01
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                              2012 оны 02-р сарын 01-ний өдөр

1. “Хөнгөн бетон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 450 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор   

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.2 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

2. М.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох, Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор  

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

3. П.Тунгалагийн нэхэмжлэлтэй, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 478 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

11.30 цагаас

4. “Улз гол” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 460 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

5. “И энд Жи Ар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 457 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор 

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

14.30 цагаас

6. “Сон бай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, БЗД-ийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 472 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

7. Ц.Болдын нэхэмжлэлтэй, СХД-ийн ИТХ-д холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 439 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Б.Сүхбатын нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 504 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

16.00 цагаас

9. “Монгол газар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 64 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2 дугаар сарын 09 хүртэл хугацаагаар хойшлуулсан.

10. М.Насанбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 494 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

Оруулсан 2012-02-07 11:56:57
Үзсэн 569

Хэвлэх | Буцах