Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-01-18
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

 09.30 цагаас                                                                

 1. Ц.Алтсайханы нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох, Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 2. Х.Алмаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, БЗД-ийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 453 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг ханган, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.

 3. “Петровис” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Мөнхбаярт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 467 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 11.30 цагаас

4. “Ай Ди Би Си Би Ви Ая” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 29 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа  

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсгийг баримтлан шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.

5. “Эрнст энд Янг монголиа аудит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагч О.Бямбасүрэнд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 398 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 85 дугаар зүйлийн 85.3  болон 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 14.30 цагаас

6. “Ургах хийморь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, БЗД-ийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 447 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

7. “Монгол газар” ХХК, "Сайхан оргил гоулд" ХХК-иудын нэхэмжлэлтэй, АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 468 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

8. Г.Чулуунбатын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, БЗД-ын Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 465 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 16.00 цагаас

9. Д.Мөрөнгийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч: Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсгийг баримтлан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

 

 



Оруулсан 2012-01-19 15:50:49
Үзсэн 510

Хэвлэх | Буцах