Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-01-12
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                     

 1. “Мон-Пасс интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК-д холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 442 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Алтан шагай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох,  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 436 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор  

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 3. “Алтайконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 403 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг баримтлан Нийслэлийн Засаг даргад “С.Жигдэнгээс Х.Бат-Эрдэнэд шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн доорх 78 мкв газрыг баталгаажуулах, үлдсэн газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан төлөвлөгөөнд эзэмшүүлэхээр тусгагдсан тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 –д заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын саналыг авч, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 –д заасны дагуу гагцхүү дуудлага худалдаа, эсхүл төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэсэн” шинэ акт гаргахыг даалгаж, уг акт гартал Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 дугаар захирамжийн Х.Бат-Эрдэнэд холбогдох хэсэг, 2010 оны 54 дүгээр захирамжийн “Алтай констракшн” ХХК –д холбогдох хэсэг, 2011 оны 370 дугаар захирамжуудыг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн “Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмшигчийн хүлээх үүргээ гүйцэтгээгүй, хууль тогтоомж зөрчснөөс бусад тохиолдолд газар эзэмших эрх, уг эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үндэслэлгүйгээр хориг, саад хийхгүй байхыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээв.

14.30 цагаас

4. “Капитрон банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ТЕГ-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч С.Энхбат, Ч.Бүтэдмаа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 456 дугаар шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчийн гомдлоор

 Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсгийг баримтлан шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хүсэлтийг хэлэлцүүлэхээр буцаасан.

 5. “Ширэвгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч О.Бямбасүрэн нарт холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 426 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дах хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 6. “Илк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шүүхийн тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлоосоо татгалзсан тул ЗХХШТХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон.

 16.00 цагаас

 7. О.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргад холбогдох, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар захирамжийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсгийг баримтлан шүүгчийн захирамжийг өөрчилж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисон

8. Ц.Баатарын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдох, Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсгийг баримтлан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

Оруулсан 2012-01-13 09:41:15
Үзсэн 547

Хэвлэх | Буцах