Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-11-07
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. “Ричмөнх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 362 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 8 хоног хойшлуулсан.

2. С.Ганчимэгийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг дарга, мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох,  Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчУвс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасан.

10.30 цагаас

3. С.Галцацрахын нэхэмжлэлтэй, ЦЕГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 352 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. “Саусгоби сэндс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 360 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч  А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5. “Жамп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Улсын ахлах байцаагч Л.Лхагва, улсын байцаагч Г.Эрдэнэсувд, М.Наранчимэг нарт холбогдох, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

6. “Меридиан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газрын албаны даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1833 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

7. Д.Бямбацогтын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газрын даргад холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 22 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчнарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. М.Амгалангийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга болон Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг


Оруулсан 2012-11-08 18:21:11
Үзсэн 402

Хэвлэх | Буцах