Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-01-11
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

09.30 цагаас                                                           

 1. Ц.Болдын нэхэмжлэлтэй, СХД-ийн ИТХ-д холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 439 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

Шүүгчдийг татгалзах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

 2. Э.Билгүүн, Д.Энхбаатар нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 424 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 3. “Монгол газар” ХХК, “Сайхан оргил гоулд” ХХК-иудын нэхэмжлэлтэй, АМГ-ын Геологи, Уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 468 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт 

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр 7 хоногоор хойшлуулсан.

 11.30 цагаас

4. “Батзагд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БГД-ийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ижилцэцэг, Ж.Нарантуяа нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 431 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасан.

5. “Илк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох, Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

  14.30 цагаас

6. “Батхүлэг” авто сургуулийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Ц.Тэрбиш, Н.Мөнхбаяр нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 427 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

 7. Б.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй, Монголын өмгөөлөгчдийн холбооны Сахилгын хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 455 дугаар шийдвэртэй захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 8. Ө.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газрын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 471 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 16.00 цагаас

9. “Алтан хот” ХХК, “Эншэнт номадик” ХХК, “Цээл сүлжээ” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Цээл сумын Засаг даргад холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 10. “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын Ерөнхий газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 191А дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

Оруулсан 2012-01-13 09:39:28
Үзсэн 425

Хэвлэх | Буцах