Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-10-31
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1.Орхон аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдох, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

2. “Кэй Эй Эс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 348 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. Д.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Ч.Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1788 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч  А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

13.30 цагаас

5. “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 359 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 8 хоног хойшлуулсан.

6. “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

7. М.Идэр, Э.Хишигжаргал нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГазарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 345 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг “Капитрон банк” ХХК-ийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

8. П.Ганбаатар нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Тэргүүн шадар сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 302  дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээднарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг


Оруулсан 2012-11-01 17:14:43
Үзсэн 408

Хэвлэх | Буцах