Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-10-23
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1.“Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 8 хоног хойшлуулсан.

2. О.Гэрэлтуяагийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч Г.Баярдаваад холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               Ч.Сэлэнгэмөрөн


Оруулсан 2012-10-23 22:57:40
Үзсэн 413

Хэвлэх | Буцах