Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-10-22
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. “Өлзийт төв” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газар болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 351 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасан.

2. “Силикат” ХК-ийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. Э.Цогт-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 336 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. “Монгол даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын Улсын байцаагч Н.Чинбат, П.Галмандах, Б.Өсөхбаяр нарт холбогдох Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 342 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангасан. 

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                    Ч.Сэлэнгэмөрөн

Оруулсан 2012-10-23 17:10:36
Үзсэн 352

Хэвлэх | Буцах