Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-10-18
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Э.Цогт-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 336 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

2. “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1654 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. “Ти Ди Бикапитал” ХХК, “Голомт секюритиз” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн  2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1702 дугаар захирамжтай захиргааны хэргийг “Ти Ди Би капитал” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “Ти Ди Би капитал” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисон.

4. “Эрдэнийн ундарга хайрхан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 337 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.


Оруулсан 2012-10-18 22:58:47
Үзсэн 399

Хэвлэх | Буцах