Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-10-17
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Ч.Баасанбямбын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Засаг даргад холбогдох,  Булган аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Монголын алт” /МАК/ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн ИТХ-д холбогдох, Баянхонгор аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 48 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

10.30 цагаас

3. Д.Анхбаярын нэхэмжлэлтэй, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 323 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. С.Гантогоо, С.Хүдэртулга нарын нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга болон НМХГ-ын улсын байцаагч Д.Жүрмэддорж нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1633 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчдийн гомдлоор   

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгчдийн гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5. С.Шинэбаярын нэхэмжлэлтэй, БЗД-ийн Засаг дарга болон НЗД нарт холбогдох, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 240 дүгээр магадлалыг гуравдагч этгээдийн гаргасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтээр

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 92 дугаар зүйлийн 92.1, ИХШХШТХ-ийн 181 дүгээр зүйлийн 181.5 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн хүсэлтийг хангахаас татгалзав.

15.30 цагаас

6. П.Ганбаатар нарын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Тэргүүн шадар сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 302  дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

7.  Ж.Раушаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох, Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг


Оруулсан 2012-10-18 20:16:40
Үзсэн 417

Хэвлэх | Буцах