Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-10-04
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. “Эн Ар Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

2. “Хөнгөн бетон” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 273 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

10.30 цагаас

3. Х.Энхзаяагийн нэхэмжлэлтэй, ЦЕГ-ын харъяа Замын цагдаагийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 331 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. “Эрэл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 307 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

13.30 цагаас

5. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1514 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон.

6. Ж.Ганбатын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, Дархан –Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” 25 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасан.

15.30 цагаас

7. Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Бүртгэлийн газрын ЭХЭБ-ийн хэлтэст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1573 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчнарын гомдлыг хангасан.

8. МИАТ ХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсөв орлого, хяналтын газрын татварын Улсын байцаагч Н.Цэрэнчимэд, Д.Ганхуяг нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 1525 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

 

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг


Оруулсан 2012-10-05 19:47:33
Үзсэн 474

Хэвлэх | Буцах