Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-01-05
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

14.30 цагаас                                                                    

 1. “Хасвуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Н.Рагчаахүү, О.Бямбасүрэн нарт холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын давж заалдах гомдлоор

Илтгэгч шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

 2. “Ширэвгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч О.Бямбасүрэн нарт холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 426 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

 3. А.Батцэнгэл, А.Оюун нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 1970 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсгийг баримтлан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасан.

Оруулсан 2012-01-05 18:21:08
Үзсэн 460

Хэвлэх | Буцах