Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-09-20
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. “Нанжид” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ж.Жаргал, Б.Баатарцогт, Н.Батбаяр нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 294 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

2. Д.Цэцэгмаа, Ж.Болдбаатар нарын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдох, Төв аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4, дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

10.30 цагаас

3. “Шинбао шан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-ийн даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Г.Чулуунбатын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ болон БГД-ийн Засаг дарга нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 308 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5.“Аствишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 1277 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

6. “Чайна Жео-инженеринг” корпорацийн нэхэмжлэлтэй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 1368 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

7. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1514 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “Эм Си Пи Си Жи Ар” ХХК-ийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

15.30 цагаас

8. Б.Буджавын нэхэмжлэлтэй,  Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 1513 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч М.Батсуурь

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасан.

9. Ж.Жавзандуламын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 1409 дүгээр захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор                    

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

10. Б. Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, Улсын Ерөнхий прокурорт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 1533 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон.

11. Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй, Монгол Улсын их хурлын сонгуулийн 26 дугаар тойргийн хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1506 дугаар захирамжтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан.

 

 

 

 

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг


Оруулсан 2012-09-21 17:40:45
Үзсэн 537

Хэвлэх | Буцах