Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-09-13
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. “Чайна Жео-инженеринг” корпорацийн нэхэмжлэлтэй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны тендерийн үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 1368 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

2. “Эн Ар Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан.

10.30 цагаас

3. Б.Аюушийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмч хувьчлах комисст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан.

4. Э.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн жаргалант сумын ИТХТ-ийн даргад холбогдох, Хөвсгөл аймгийн захиргааны  хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

13.30 цагаас

5. “Эрдэс тос” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан.

6. Увс аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийнНэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 70 дугаар захирамжийг  нэхэмжлэгч Х.Баярсайхан нарын 13 иргэний өмгөөлөгчийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангасан.                                                                             

           

 

Шүүх хуралдааны зар гаргасан:

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг

 

Оруулсан 2012-09-14 01:17:17
Үзсэн 458

Хэвлэх | Буцах