Огноо | 2012-09-06 |
---|---|
Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүх хуралдааны тойм | 08.30 цагаас 1. “Эрдэс тос” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: шүүгч Д.Батбаатар Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. 2. “Лорд экономи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цөмийн энергийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: шүүгч Д.Батбаатар Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан. 10.30 цагаас 3. “Тасган” СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албанд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахааас татгалзах тухай” 1318 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан. 4. Ц.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Өргөн сумын ИТХ-ын даргад холбогдох холбогдох, Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: шүүгч А.Отгонцэцэг Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаагүй орхисон. 13.30 цагаас 5. “Монхорус интернэйшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Үнэлгээний хороонд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 6. “Аствишн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1277 дугаар захирамжтай захиргааны хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор Илтгэгч: шүүгч Б.Мөнхтуяа Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан. 15.30 цагаас 7. Ж.Баасандорж, Н.Баярсайхан нарын нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 267 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч Ж.Баасандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: шүүгч Т.Энхмаа Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.Баасандоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан. 8. Б.Бас-Оргилын нэхэмжлэлтэй, ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 281 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч ХУД-ийн ИТХ-ын давж заалдах гомдлоор Илтгэгч: Шүүгч М.Батсуурь Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХУД-ийн ИТХ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 9. “Улаанбаатар таймс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж тухай” 246 дугаар тогтоолтой захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Илтгэгч: шүүгч П.Соёл-Эрдэнэ Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангасан.
Мэдээлэл лавлагааны ажилтан У.Батцэцэг
|
Оруулсан | 2012-09-07 16:25:56 |
Үзсэн | 481 |