Шүүх хуралдааны тойм

Огноо 2015-07-21
Шүүх Нийслэлийн шүүх
Шүүх хуралдааны тойм

Íèéñëýëèéí Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн

шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тойм

2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Мягмар гараг

           Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхим

Эхлэх: 0900 цаг

1. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар  сарын 3-ны өдрийн 276/А дугаар шийтгэх тогтоолтой, Т.Ганбуян, А.Цогтбаатар, Б.Цогт-Эрдэнэ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрийг

Шүүхийн тогтоолд: Өмгөөлөгч Л.Ганчимэг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хуралдааныг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хийхээр товлов.

Илтгэгч шүүгч Д.Мөнхтуул

2. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 757 дугаар шийтгэх тогтоолтой, Р.Оюунчимэг, Б.Отгончулуун нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Р.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ, ялтан Б.Отгончулуун нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд 

Магадлалд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуул.

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 502/А дугаар шийтгэх тогтоолтой, Ж.Мэлс, Ц.Батзориг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан нарын өмгөөлөгч С.Батболд, Д.Цэвээнцэрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Ц.Батзоригт оногдуулсан 3 жил 3 сарын хорих ял, Ж.Мэлсд оногдуулсан 3 сар 10 хоногийн хорих ялыг тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуул

4. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 696 дугаар шийтгэх тогтоолтой, Т.Нарандусал, Г.Эрдэнэцэцэг нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Т.Нарандусал, түүний өмгөөлөгч П.Батбүрэн, П.Одонтунгалаг, Т.Мөнхцэцэг, ялтан Г.Эрдэнэцэцэгийн өмгөөлөгч Д.Цэрэндэжид нарын гаргасан гомдол үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Ялтан Т.Нарандусалд оногдуулсан 15 жилийн хорих ялыг 11 жил хорих ял болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 595 дугаар шийтгэх тогтоолтой, О.Билгүүн, Г.Билгүүн, Г.Алтан-Очир, Б.Жавхлан нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан О.Билгүүн, ялтан Г.Билгүүн, ялтан Б.Жавхлангийн өмгөөлөгч Н.Энхбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: О.Билгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  3 жил 6 сар хорих ял оногдуулж, мөн О.Билгүүний 74 хоног, Г.Билгүүний 137 хоног цагдан хоригдсон гэж зөвтгөж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч: Б.Зориг

6. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 720 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бат-Өлзийд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтны өмгөөлөгч Л.Галбадарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч Б.Зориг

7. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 671 дүгээр шийтгэх тогтоолтой, П.Дагвадоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтны өмгөөлөгч Н.Цэрэндулам, иргэний хариуцагч Н.Очир нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Н.Цэрэндулам, иргэний хариуцагч Н.Очир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Илтгэгч шүүгч Б.Зориг

 

8. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 678 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Гантуяа, Ш.Жавзансүрэн нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 148 дугаар зүйлийн 148.3, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ялтан Б.Гантуяагийн өмгөөлөгч Н.Энхчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв

Илтгэгч шүүгч Т.Өсөхбаяр

9. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 499 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Түмэндэмбэрэл, Б.Болор, П.Отгонжаргал, Ц.Мөнхдэлгэр, Д.Даваа, Я.Түвшинтөр, Ё.Мөнхтуул, Ж.Баяртогтох нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Н.Түмэндэмбэрэл, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Болор, түүний өмгөөлөгч Х.Баасанжаргал, Ё.Мөнхтуул, түүний өмгөөлөгч Л.Энхсайхан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд

Магадлалд: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-д зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв

Илтгэгч шүүгч Т.Өсөхбаяр

 

Тойм гаргасан: Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Сэргэлэн

/Утас 70007277/

 

 

 

 

 



Оруулсан 2015-07-22 08:58:51
Үзсэн 741

Хэвлэх | Буцах