Огноо | 2013-12-25 |
---|---|
Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
Шүүх хуралдааны тойм | 08.30 цагаас 1. Ч.Баатарын нэхэмжлэлтэй, Монгол улсын гадаад харилцааны сайдад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 409 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан. 2. А.Серекжаны нэхэмжлэлтэй, УБЕГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 403 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: Шүүгч Ц.Цогт Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан. 10.30 цагаас 3. “Анома” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3129 дүгээр “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан. 4. “Анома” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д холбогдох, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 534 дүгээр тогтоолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон. 13.30 цагаас 5. “Импайрланд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төмөрбаатарын давж заалдах гомдлоор Илтгэгч: Шүүгч П.Соёл-Эрдэнэ Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулсан. 6. “Уянга хийцийн гэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: Шүүгч Ц.Цогт Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан. 15.30 цагаас 7. “Дорнын чулуулаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 8. “Шинь шинь” ХХК, “Хунбөө” ХХК-иудын нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтэст холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 3130 дугаар захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээд “ДСД Жаргалант” ХХК-ийн гомдлоор Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “ДСД Жаргалант” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхисон. 9. Н.Бямбадорж нарын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг дарга болон тус аймгийн Боловсролын газарт холбогдох, Завхан аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр тогтоолтой захиргааны хэргийг хариуцагч нарын гомдлоор Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар Шийдвэрлэсэн байдал ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисон.
|
Оруулсан | 2013-12-26 08:28:46 |
Үзсэн | 4228 |