Шүүх хуралдааны тойм

Огноо 2012-09-05
Шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
Шүүх хуралдааны тойм

08.30 цагаас

1. Ж.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, МХЕГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 225 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гомдлыг хангаж.

2. “Нью тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НИТХ, БЗД-ийн Газрын албанд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны  өдрийн272 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсгийг баримтлан шүүх хуралдааныг 7 хоногоор хойшлуулсан.

10.30 цагаас

3. “Синсэрэ девелопмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын ГУУКХ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 249 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн  давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Д.Батбаатар

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийндавж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

4. Ц.Шижирийн  нэхэмжлэлтэй, НМХГ-ын Байгаль орчин, газрын хяналтын улсын байцаагч Д.Бат-Өлзийд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 239 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Ерөнхий шүүгч Ц.Цогт

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсгийг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

13.30 цагаас

5. Н.Даваагийн нэхэмжлэлтэй, УБЕГ-ын ЭХЭБГ-т холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1336 дугаар захирамжтай захиргааны хэргийг гуравдагч этгээдийн гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхисон.

6. Б.Болдбаатарын нэхэмжлэлтэй, ГЕГ-ын даргад холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 282 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч А.Отгонцэцэг

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

15.30 цагаас

7. Н.Баярын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох, Дорноговь аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

8. Авлигатай тэмцэх газрын даргын нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 265 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор

Илтгэгч: Шүүгч Б.Мөнхтуяа

Шийдвэрлэсэн байдал

ЗХХШТХ-ийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон. 

 

 

Мэдээлэл лавлагааны ажилтан                                               У.Батцэцэг

 

Оруулсан 2012-09-06 02:42:04
Үзсэн 372

Хэвлэх | Буцах